Улаанбаатарт цас орохгүй, ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Зах, томоохон худалдааны төвүүд өнөөдрөөр эхлэн уртасгасан цагаар ажиллаж байна.
Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг уриалжээ. Үүний дараа зарим зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар тухайн уриалгыг дэмжсэн байна. Мөн цахим санал өгсөн иргэдийн 58.4 хувь нь дэмжжээ.

Ингэснээр иргэд ажлаа тараад сар шинийн бэлтгэлээ базааж, баярын өмнөх өдрүүдийн хэт түгжрэлийн ачаалал буурна гэж үзэж байгаа аж.






