
Өнгөрсөн сард Америкийн 800 гаруй уран бүтээлчид оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүдийг нь хиймэл оюун ухааны компаниуд зөвшөөрөлгүй ашиглаж буйтай тэмцэх “Хулгайлах нь Инновац Биш” нэртэй хөдөлгөөнд нэгджээ.
Холливүүдийн алдартай жүжигчид болох Скарлетт Жоханссон, Кэйт Бланшетт болон Жозеф Гордон-Левитт, дуучин Синди Лаупер, They Might Be Giants хамтлаг, зохиолч Жоди Пико, Роксан Гэй зэрэг уран бүтээлчид “Бидний уран бүтээлийг хулгайлах нь инновац биш. Ахиц дэвшил ч биш. Энэ бол зүгээр л хулгай.” гэсэн энгийн уриатай хөдөлгөөнд нэгдэж, гарын үсгээ зурцгаажээ.
Сүүлийн жилүүдэд дуу бичлэгийн студиүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бусад уран бүтээл туурвидаг байгууллагууд AI компаниуд уран бүтээлчдийн оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг байдлыг үл харгалзан хамтран ажиллах явдал нэмэгдсэн юм.
“Хулгайлах нь Инновац Биш” кампанит ажил нь хиймэл оюун ухааны эсрэг кампанит ажил биш гэдгийг харин AI компаниудыг уран бүтээлчдийн эрхийг хүндэлж, бүтээлийг эзнийх нь зөвшөөрөлтэйгөөр хариуцлагатайгаар ашиглахыг уриалсан кампанит ажил аж.
Эх сурвалж: Entertainment






