
Италид зохион байгуулагдаж буй Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын анхны алтан медалийн эзэд тодорчээ.
Эмэгтэйчүүдийн цантай үсрэлт трамплинаас харайлтын Нормал хилл төрөлд Норвегийн Анна Один Стрём нь 267.3 оноотойгоор Словенийн Ника Превцийг ардаа орхиж, Олимпын аварга болсон байна.
Түүнчлэн Милан-Кортина 2026 Олимпын наадмын эхний өдөр уран гулгалтын спортод “Дөрвөлсөн акселийн бурхан” хочоороо алдартай Америкийн уран гулгалтын тамирчин Илья Малинин Олимпын наадмын дебютээ хийжээ. Дэлхийн 2 удаагийн аварга 21 настай Илья Малинины аав, ээж хоёр хоёулаа Узбекистан улсыг төлөөлөн Олимпын наадамд оролцож байсан уран гулгалтын тамирчид бөгөөд өвөө нь ЗХУ-ын улсын уран гулгалтын тамирчин Валерий Малинин аж.
The Japan times






