
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж байна. Цувралын энэ удаагийн дугаартаа АПУ Дэйри ХХК-г онцолж байна.
Өдгөө 12 брэндийн нийт 80 гаруй сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгч таны гарт өглөө бүр шинэхнээрээ хүргэж байгаа АПУ Дэйри ХХК нь бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Тодруулбал,
- Аса Арена
- Хүннү молл
- Мишээл экспо
- Уранган экспо-д гарсан үзэсгэлэн худалдаагаар зочлон тус компанийн сүү, тараг тэргүүтэй бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь авах боломжтой аж.





Мөн тус компаниас сар шинийн баярыг тохиолдуулан гаргасан хоёр багцыг зөвхөн үзэсгэлэн худалдаанаас аваарай.
Багц нэг: 29,000 төгрөг


АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
Сарлагийн цэвэр сүүгээр урласан тансаг идээ бүхий багцад:
- 5 өвөрмөц амттай ААРУУЛАН АМТТАН
- 2 төрлийн ААРЦАН АМТТАН
- 2 төрлийн АМТАТ ХАЙЛМАГ багтаж байгаа юм.
Багц хоёр: 5000 төгрөг


Хүүхэд багачуудад зориулсан “Baby Shark” брэндийн сүү болон жүүсийг хослол болгон багцалжээ.
“Baby Shark” брэндийн сүү, жүүс нь нэмэлт сахаргүй, харин чихэрлэг амтыг нь байгалийн гаралтай Стевиа ургамлын ханднаас гарган авдаг. Стевиа нь калоригүй, сахараас 250–300 дахин илүү чихэрлэг боловч цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй, шүд цооролт үүсгэдэггүй, бүх насныханд аюулгүй гэсэн давуу талтай байгалийн гаралтай амт оруулагч юм.
Одоогоор тус брэндийн 4 төрлийн амтат сүү, 2 төрлийн жүүс хэрэглэгчдийн хүртээл болоод байгаа бөгөөд мега-3, витамин В, Д, кальци зэргээр баяжуулсан гэдгээрээ онцлог билээ.






