Л.Гантөмөр: Г.Занданшатар намын дарга ч биш, УИХ-ын гишүүн ч биш

Эрдмийн Ундраа цогцолбор сургуульд Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн япон хэл сурах орчныг сайжруулах төслийн нээлтийн арга хэмжээ болжээ.
Нээлтийн ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон тус сургуулийн багш, сурагчид, төслийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Төсөл хэрэгжсэнээр сургуулийн япон хэлний сургалтын орчин сайжирч, цаашид Монгол, Япон хоёр орныг холбох чадварлаг хүний нөөц бэлтгэгдэх боломж бүрдэнэ гэж талууд онцолжээ.






