
Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын “Meditations: The Reflections of His Holiness the Dalai Lama” нэртэй аудио ном өнгөрсөн ням гарагт болсон 68 дахь Грэммигийн шагнал гардуулах ёслолын Шилдэг Аудио номоор шалгарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад харилцааны яамнаас “Бид холбогдох талууд урлаг соёлын шагналыг Хятадын эсрэг улс төрийн явуулгадаа ашиглаж буйг хатуу эсэргүүцэж байна” хэмээн мэдэгджээ.
Нобелийн Энх тайвны шагналын эзэн XIV Далай лам өнгөрсөн 3-р сард худалдаанд гарсан “Voice for Voiceless” номондоо түүний хойд дүр эрх чөлөөтэй улсад буюу Хятадын эзэмшлийн газар нутгаас гадна төрнө гэдгийг онцолсон нь Хятадын эрх баригчдын бухимдлыг төрүүлж, Бээжин Далай ламын залгамжлагчийг тодруулах үйл явц нь Хятадын хууль журмын дагуу явагдах ёстой хэмээн мэдэгдсэн юм.






