
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал 2026 оны 2 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд болно. Энэхүү айлчлал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцах юм.
Айлчлалын хүрээнд хатагтай Ясмин Фуад Монгол Улсын төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд, элчин сайд нар, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцохоор төлөвлөсөн байна.
Ясмин Фyад нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2025 оны 5 р сарын 22 нд томилогдсон бөгөөд өмнө нь 2018-2025 онд Египетийн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм.






