
Лос Анжелес хотын Crypto.com аренад хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах 68 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол болж байна.
Энэ удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолд реппер Кендрик Ламар хамгийн олон төрөл буюу 9 төрөлд нэр дэвшжээ. Түүний араас Lady Gaga, Жек Антонофф, Cirkut нар тус бүр 7 төрөлд, Bad Bunny, Сабрина Карпентер, Сербан Генеа, Леон Томас нар тус бүр 6 төрөлд нэр дэвшсэн байна.
2025 оны зун нээлтээ хийж, Netflix стриминг үйлчилгээний хамгийн олон үзэлттэй киногоор тодорсон “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кинон дээр гардаг Huntr/x охидын хамтлагийн дуулсан “Golden” дуу Визуал контентын Шилдэг дууны төрөлд ялагчаар тодорч, Грэммигийн шагнал хүртсэн анхны к-поп дуу болжээ.
Өнгөрсөн 8-р сард “Golden” Billboard Hot 100 чартыг тэргүүлж, 1-р сарын эхээр болсон Golden Globes шагнал гардуулах ёслолоос Шилдэг дууны шагналыг хүртсэн билээ. Түүнээс гадна Ejae, Одри Нуна, Рей Ами нарын дуулсан “Golden” 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн анхны к-поп дуу болоод байгаа юм.






