
Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3…-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -14…-16 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.






