
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, “Аврагч” спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож,
Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.
Нэрэмжит барилдаан зохион байгуулсан улсын заан Ц.Мягмарсүрэнд МҮБХ болон Ховд дэвжээ, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Тус барилдааны супер азтан – АВТОМАШИН, 5 азтан тус бүр 1 сая төгрөг гардсан бол түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нарт “Манди баши” ХХК талархал илэрхийлж, Японы шилдэг “ОРХИРО” брэндийн витамин бүтээгдэхүүний дээжээс гардуулсан юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо






