
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж байна. Цувралын энэ удаагийн дугаартаа “Сэвгэр” брэндийг онцолж байна.
- Захиалга: 94100010
- FB page: Сэвгэр брэнд – Sevger
“Клоун Ах” ХХК Монголдоо сахар багатай чихэр, амттанууд үйлдвэрлэж буй гэдгээрээ онцлог. Тус компанийн гол нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн бол “Сэвгэр”. Хар шоколадаар бүрсэн, овьёостой “Сэвгэр” нэрийн чихрийг нь хүмүүс андахгүй. Энэ чихрээр нь монголчууд сайн мэдэх тул бид “Сэвгэр” брэндийн “дүү” нар буюу тус компанийн үйлдвэрлэдэг бусад монгол амттануудыг танилцуулж байна.

Бүтээгдэхүүн тус бүрийн хямдралтай үнийн мэдээллийг хүргэе.
- Гурван төрлийн овьёостой чихэр 400 гр – 10,000
- Гурван төрлийн овьёостой чихрийн холимог 185 гр – 5500
- “Алиса” сүүн шанзтай өрмөнцөр 500 гр -9500
- “Тэмүүка” шоколадаар бүрсэн сүүн шанзтай өрмөнцөр 12 ширхэг -8000
- “Тэслэгч” жимсний амттай тэсэрдэг чихэр -2000
- “Ванкя” шоколадтай шаржигнуур – 1100




Мөн “Сэвгэр” монгол чихрийн цуглуулга 21,000-27,000 төгрөгийн хооронд сонголттой худалдаалдагдаж байна. “Сэвгэр” нэрийн чихрийн хувьд 1 кг савлагаатай нь 25,000 төгрөг, 200 гр савлагаатай нь 6000 төгрөг гэж байлаа.
Мөн тус компани гурван төрлийн жимсний удаа дотооддоо үйлдвэрлэж буй бөгөөд 2200 төгрөгөөр худалдаалж буй аж.
Та дараах байршилд гарсан үзэсгэлэн худалдаагаар зочлон “Сэвгэр” брэндийн чихэр болон “дүү” нараас нь худалдан аваарай:














