
Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, цалин олгох системийг шинэчлэхтэй холбоотой шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
Хариуг сарын 2-ны дотор ирүүлэхийг хүсэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Шаардлагыг тодруулбал, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод нь салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай удаа дараа хэлэлцээ хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай шийдвэрт хүрсэн билээ.
Гэвч хэрэгжилтийн шатанд Засгийн газрын тогтоолуудын уялдаа холбоогүй байдалд шалтгаалан ажилтнуудын бодит орлого өсөхгүй, харин ч хохирч буй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.
МҮЭ-ийн холбооноос дараах хууль бус зөрчлүүдийг яаралтай засаж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж байна гэжээ.











