
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий, Америкийн тэргүүн хатагтай Мелания Трампын 2025 оны 1-р сард болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнөх 3 долоо хоногийн амьдралыг харуулах “Melania” баримтат кино энэ баасан гарагт нээлтээ хийх аж.
104 минут үргэлжлэх уг баримтат кинонд тэргүүн хатагтай Мелания Трампын загварын сонголтууд, албаны хүмүүстэй харилцаж буй байдал, түүнийг хамгаалж буй Нууц албаныхны үйл ажиллагааг онцлон харуулжээ.
Amazon MGM Stidios тус баримтат киноны эрхийг 40 сая ам.доллароор худалдаж авсан бөгөөд Словен-Америк гаралтай загвар өмсөгч Мелания Трамп тус баримтат киноны гүйцэтгэх продюсероор ажиллажээ.
Тэрээр Amazon MGM Studios-н зүгээс төлсөн 40 сая ам.долларын 70 хувийг авах аж.
Тус баримтат киног алдарт “Rush Hour” уран сайхны кинонуудыг найруулсан Бретт Ратнер найруулсан ба тэргүүн хатагтай тус киноны бүтээлч талыг хариуцан ажилласан учир тус кино нь улс төрийн сэдэвтэй биш гэдгийг продюсер Марк Бэкман онцолжээ.
Кино энэ пүрэв гарагт Вашингтон дахь Кеннеди төвд нээлтээ хийх ба АНУ-ын тэргүүн хатагтай энэ сарын 24-нд Цагаан ордонд урьдчилсан үзвэр зохион байгуулж, баримтат киногоо тусгайлан урьсан 70 орчим зочдодоо үзүүлжээ.
“Melania” баримтат кино энэ баасан гарагаас эхлэн АНУ-ын 1500, олон улсын 100 гаруй кинотеатрт гарч эхлэх аж.






