
Ардчилсан намаас 2026 оны нэгдүгээр сарын 29-ний Пүрэв гарагийн 11:00 цагт Төрийн ордны III давхарт “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар:
- Бизнесийн орчны доройтлын талаарх тоо баримт,
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ шаардлага;
- Цаг үеийн нөхцөл байдал ба Ардчилсан намын улс төрийн байр суурь;
- Нээлттэй, цэгцтэй Ардчилсан намын аяны нээлт зэрэг асуудлаар мэдээлэл өгөх юм.
Ардчилсан Намын Ерөнхийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан:
Сүүлийн гурван жилийн хугацаанд төлөвлөсөн байдлаар 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулсан байна.
Гэвч эрх баригчид өнөөдрийн байдлаар нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүйгээр барахгүй өвлийг ард иргэдийнхээ нуруунд үүрүүлж, тогийн хязгаарлалт хийж байна. Энэ нь үнэхээр зохимжгүй үйлдэл юм.
Үүнээс гадна маш их хэмжээний төсвийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байна. 30 гаруй сайдтайгаар “данхар” төрийг бий болгож байгаад нь Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлттэй хандсан.
Иймд дэд сайд нарыг томилсон асуудлаа эгүүлэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан.
Хэрэв Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг ойрын хугацаанд сайдаас нь эгүүлэн татахгүй бол үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
- “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аяны нээлтийг хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлнэ. Энэ хүрээнд Ардчилсан Намаас “AN PLUS” аппликейшныг ашиглалтад оруулж гишүүдийн бүртгэлийг цахимаар явуулна.
- Цахим бүртгэлийн аянд 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа Ардчилсан Намын 200 мянган гишүүд маань идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах, саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ.
- Хоёрдугаар сарын 01-нд нээлтээ хийсний дараа “AN PLUS” аппликейшныг гишүүд App store болон Play store-оос татаж аваад бүртгэлээ шинэчилнэ.
- Үүний дараа гишүүний татвараа төлж улмаар аймаг, дүүргийн болон сумын намын, Хэрэг эрхлэх газраас очиж Ардчилсан намын “Ардчиллын ГЭРЭГЭ”-г гардаж авна. Татвараа төлсөн гишүүд гуравдугаар сарын 11-нээс эхлэх дотоод сонгуульд саналын эрхтэй болно.






