“Говь“-ийн Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ.
Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.






