ИБаримт апп-ны хуучин хувилбарыг 3-р сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.01.29/ зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тавантолгой төмөр зам ХХК нь 2026 онд 7 зорилтын хүрээнд 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг 70 хувьд хүргэх,
- ”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, гэрээг дүгнэж, хаах,
- Байгаль орчны багц хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангах,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагад нийцсэн аюулгүй ажлын байр, ажиллах орчныг бүрдүүлж ажиллах зэрэг арга хэмжээг гүйцэтгэхээр төлөвлөлөө.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газрын 2025-2030 оны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудад харьяа байгууллагын удирдлагууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулав.






