
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж байна. Цувралын энэ удаагийн дугаартаа “Donor” брэндийг онцолж байна.
- Захиалга: 72997711 /хүргэлт үнэгүй/
- FB page: DONOR BRAND
“Donor” брэнд нь барагшунтай дархлаа дэмжих бэлдмэл /нэмэлтээр зөгийн бал бурамны орцтой/, өтгөрүүлсэн барагшун, “Анарваань” цай, “Авшиг” ванны дүрлэг гээд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн монголдоо үйлдвэрлэдэг. Монгол түмний уламжлалт их баяр болох сар шинийн баярыг тохиолдуулан “Donor” брэнд бүх бүтээгдэхүүндээ 5+1 бэлэгтэй худалдаа зарлажээ.
Үнийн мэдээлэл:
- 10 ширхэгтэй Donor барагшун – 16,000 төгрөг /Өдөрт хоёр уутыг ууж хэрэглэнэ/
- 16 ширхэгтэй Donor барагшун- 25,000 төгрөг
- Өтгөрүүлсэн барагшун 50мл – 25,000төгрөг /1 сарын хэрэглээ/
- Өтгөрүүлсэн барагшун 100мл – 40,000төгрөг /2 сарын хэрэглээ/
- Барагшуны охьтой “Анарваань” цай – 12,000 төгрөг
- Барагшуны өтгөрүүлсэн хандтай “Авшиг” ванны дүрлэг -16,000 төгрөг / Арьсаар дамжуулж алдагдаж байгаа эрдэс бодисыг нөхөх үйлчилгээтэй /


“Donor” брэндийн барагшуныг та дараах байршилд гарсан үзэсгэлэн худалдаагаар зочлон авах боломжтой:


-Та өөрөө “Donor” брэндийнхээ барагшуныг хэрэглэдэг үү. Хэрэглэдэг бол өөрт тань гарч буй өөрчлөлтүүдээс хуваалцаач?
-“Donor” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мягмардорж: Өдөр тутам хэрэглэж байгаа. Би жаахан нойр муутай. Барагшунаа хэрэглэснээс хойш бөх унтдаг болсон. Залуучууд сүүлийн үед фитнесээр их хичээллэдэг болсон. Хөлсөөр эрдсээ маш их алддаг. Барагшун алдагдсан эрдэс бодисыг нөхөж өгдөг. Ер нь бол барагшуны 60 хувь уураг байдаг. Тэгэхээр барагшун ууж уургаа нөхөх боломжтой. Нэг сонирхолтой жишээ яръя л даа. Миний нэг танилын эмээ барагшун хэрэглэдэг болсноос хойш бууралтсан үс нь харласан. Барагшун бол үнэхээр гайхамшиг. 40 гаруй төрлийн эрдэс бодис, 10 гаруй нэр төрлийн витамин, амин дэм, уургийн агууламж орсон ийм бүтээгдэхүүн Монголд байтугай дэлхийн хаана ч байхгүй. Тэгэхээр та бүхэн барагшун хэрэглэж байгаарай.







