
Сөүл хотын шүүхээс БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын гэргий Ким Кён Хид Эв нэгдлийн сүмээс авлига авсан хэргээр 20 сарын хорих ял оноожээ.
Нөгөө талаас шүүгч прокуроруудын зүгээс 53 настай Ким Кён Хиг хувьцааны үнэ өсгөх хуйвалдаанд оролцож, 800 сая гаруй воны ашиг олсон хэрэгт буруутгаж байсныг хэрэгсэхгүй болгосон байна.
Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад Ким Кён Хи 2022 оны 4-р сараас 7-р сарын хооронд Эв нэгдлийн сүмээс очир эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлт, Chanel брэндийн цүнх зэрэг нийт 80 сая вонын үнэ бүхий бэлэг авсан нь тогтоогдсон ба прокурорууд шүүгчээс түүнд 15 жилийн хорих ял, 2 тэрбум вонын торгууль ноогдуулахыг хүссэн юм.
Шүүгч шийдвэрээ гаргахдаа Эв нэгдлийн сүм албан шахалтаар бус сайн дураар тэргүүн хатагтайд авлига өгснийг мөн экс тэргүүн хатагтай өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг авч үзсэн аж.
Экс тэргүүн хатагтайн хэрэгтэй холбогдуулан хууль сахиулагчид Эв нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Чаг мөн баривчлаад байгаа билээ.
Эх сурвалж: The guardian






