
Ахмадууд тэтгэвэр нэмэх шаардлагыг тавьж өчигдөр мэдэгдэл хийсэн.
Тэгвэл ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх бололцоо бий эсэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
Тухайлбал, “Улсын төсвийг батлахдаа Боловсролын салбарын багш ажилчдын цалинг нэмэгдүүлэх төсвийг нь тавьж өгсөн. Энэ хуультай нийцүүлэн Төсвийн Ерөнхий захирагч буюу хоёр салбарын сайд дотроо зохицуулалт хийх ёстой.
Манай яам төсвийн нэмэгдэл дээр тэтгэврээ нэмэгдүүлсэн. Хэл шуугиан байхгүй. Байгаа мөнгөө хуульдаа нийцүүлээд хуваарилсан. Тэтгэвэр авагч бүрд 80 мянган төгрөг, бусад халамжийн тэтгэвэр авагч дээр тодорхой хувиар нэмэгдсэн.
Батлагдсан төсвийнхөө хүрээнд хэмнэлтээ нэмэгдүүлж, давхардсан орон тоогоо багасгах шаардлагатай. Чиг үүргийн давхардал байгааг нуухгүй.
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Зарим халамжийн үйлчилгээнүүдийг энгийн, хүртээмжтэй болгох талаар хэлэлцэж байна. Та бүхэн анзаарч байгаа бол иргэний бүртгэл дээр хүний мэдээллийг авахын тулд хэвтэрт байгаа хүнийг авч ирсэн. Иймд технологийн дэвшлийг ашиглан, төрийн үйлчилгээг энгийн болгох хэрэгцээ үүссэн. Энэ хүрээнд бид журмаа батлуулсан. Одоо халамж авдаг иргэддээ илүү хөнгөн шуурхай үйлчлэх үүргийг Засгийн газрын өмнө хүлээж байна гэсэн үг.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 537 мянган иргэн байна. Эдгээр иргэддээ 477,9 тэрбум төгрөгийг батлуулсан. Жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Ахмадууд айхтар коммент хэлэхгүй байна. Инфляцтай уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлээд явна.
Гэтэл “Тэтгэврийг 1.5 сая болгож нэм” гэж ахмадуудыг турхирахаа болих хэрэгтэй, зарим улстөрчид. Ингэж нэмэхийн тулд 4.2 их наяд төгрөг шаардлагатай” гэв.






