
Айл бүр тоосоо “гөвж”, идээ будаа тэргүүтнээ засаж, ахан дүүсээрээ учран золгодог монгол түмний их баяр цагаан сар айсуй. Ирсэн гийчнийхээ алгыг дээш харуулах бэлэг сэлт бэлддэг ч ямар материалаар хийгдсэн гэдгийг нь үл мэдэх импортын бараанд монгол мөнгөө зарлагадах нь бий. Иймд Өрөг.мн сайт “Монгол төгрөгөө Монголдоо үлдээе” уриалгыг дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ цагаан сарын бэлгийн багцыг цувралаар танилцуулж буй юм. Цувралын хоёр дахь дугаарт “Альфабүүк” номын дэлгүүрийг онцолж байна. Монгол зохиолчдын маань бичсэн, орчуулсан ном бүтээлийг худалдан авч, цагаан сараар хайртай дотно хүмүүстээ ном бэлэглээрэй.
- FB page: Alphabook & flower – Альфа ном цэцгийн дэлгүүр
- Хүргэлт, захиалга: 72229988, 90679988
Тус дэлгүүр нь импортын хямд бараатай үнээрээ өрсөлдөхөөр шийдэж, ашгаасаа татгалзжээ.
Энэ талаар “Альфабүүк” номын дэлгүүрийн захирал Д.Оюунсүрэн “Манай номын дэлгүүр хүүхдэд, аав, ээжид нь ч гэсэн өгч болох үнэхээр сайн агуулгатай номуудаа хэвлэлийнх нь үнээр болгоод хямдруулчихсан байгаа. Учир юу гэвээс цагаан сарын бэлгийн багц гээд онлайн шопууд хямд үнэтэй хятад бараа зарж байна. Дөрвөн ширхэг гарын тос, дөрвөн ширхэг уруулын бальзам нийлээд 4500, хайрцаг савтай гоо сайхны ком 10000 төгрөг гэнэ үү. Хямд үнэтэй хятад бараа хэрэглээд монголчууд маань эрүүл мэндээрээ хохирох вий гэсэн эмзэглэлээс үүдэн бид хятад бараатай үнээрээ өрсөлдөхөөр шийдсэн. Бид ийм их зардал гаргасан, ном үнэтэй байх ёстой гээд онлайн шопуудад боломж олгож, шүүмжлээд л өнгөрч болохгүй. Бид хэд өөрсдийнхөө зүгээс чадах үйлдлээ хийж байгаа нь энэ. “Цагаан сараар ном бэлэглэе” гэх уриалгыг дэвшүүлж, бүх төрлийн номуудаа 2000 төгрөг хүртэл нь буулгачихсан байгаа. Номууд маань 2000 төгрөгөөс эхэлж байгаа гэсэн үг. Хоёр ширээ дүүрэн ном хямдруулчихсан байгаа.
Бид нас насны 20 хүүхэд баярлуулах 99 мянгын багц, 30 хүүхэд баярлуулах 199 мянгын багц гаргачихсан. Мөн 10 хүүхэд баярлуулах 50 мянгын багц ч гэж бий. Дэлгүүрт ирээд ном сонгоход жаахан төвөгтэй байвал энэ багцуудаас маань авч болно. Бас хүргэлтээр авч болно оо” хэмээв.
Бид гүйлгээнд ашиглагдаж буй монголынхоо бүх мөнгөн дэвсгэрт болох 36,680 төгрөгтэй ороход тус номын дэлгүүрээс есөн ширхэг ном авч болж байлаа. Хүүхдийн номууд 2000, 3000, 4000, 5000 гээд маш сайн хямдарчээ. Үүгээр зогсохгүй “Альфабүүк” номын дэлгүүрийн хамт олон монгол зохиолчдын ном авч буй хүмүүс бэлгийн хайрцаг, номын хавчуурга, мэндчилгээ бэлэглэж байлаа. “Оройгүй сүм” номыг хүмүүс ийн хайрцаглуулж авч буй гэнэ. Мөн тэд хос ботиороо 50,000 төгрөгөөр борлуулдаг “Тунгалаг тамир” романаа 25,000 төгрөг болгож хямдруулжээ.
“Альфабүүк” номын дэлгүүр нь Улаанбаатар хотын бүх дүүрэгт салбартай. Мөн Говь-Алтай аймгаас бусад бүх аймагт салбартай. Та гэр ойр салбараасаа худалдан авалт хийж, монгол зохиолчдынхоо ном бүтээл, орчуулгын бүтээлийг цагаан сараар бэлэглэж, Монгол төгрөгөө Монголдоо үлдээгээрэй.
ХЭРЭВ ТА БОЛОН ТАНАЙ БРЭНД “МОНГОЛ ТӨГРӨГӨӨ МОНГОЛДОО ҮЛДЭЭЕ” ЦУВРАЛ КОНТЕНТОД МААНЬ ОРОЛЦОХЫГ ХҮСВЭЛ 89523752 ДУГААР РУУ ХОЛБОГДООРОЙ.







