
Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд өнгөрөгч онд Засгийн газартай хийсэн цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой хэлэлцээр биелэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга, ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл
Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны Монгол орны өнцөг булан бүрд сууж байгаа мянга мянган гишүүдээс одоо дараах хүсэлт гомдлуудыг ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар бид бүхний 2026 оны 1 сарын 1-ээс цалин хөлс 50%-аар нэмэгдүүлэх асуудал бодит байдал дээрээ өөр байна.
Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бол дахиад шаардаж байна.
Монголын боловсрол шинжлэх ухааны салбарт хүний нөөцийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөг, боловсролын чанарын хүртээмж, судалгаа шинжилгээний ажил доод түвшинд байгаа. Үүнийг сайжруулахын төлөө улс орны хөгжлийг хойшид нь нэмэгдүүлэхийн төлөө, Монгол орны оршин тогтнолыг байлгахын төлөө, энэ үйл ажиллагаанууд хийгдсэн. Өнөөдрийг хүлээж байсан боловсролын салбарын одоо ажиллаж байгаа ажилтан, багш нар, албан хаагчид маань.
Тэгвэл эндээс одоо хүний нөөцийн дутагдал өнгөрсөн онд 5 мянга байсан бол 2026 онд ахиад хасагдахаар болж байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай дүн шинжилгээ хийж Засгийн газрын тогтоол, тушаал шийдвэр гаргаж, хэлэлцээрээр хүлээсэн болон өмнө нь хэрэгжиж байсан Засгийн газрын тогтоолууд гурван яамны тогтоолуудыг зөрчиж тушаал шийдвэр гаргаж байгааг нь эсэргүүцэж байна.
Энэ бол бодит эмгэнэл болж байна аа гэж олон мянган гишүүдээс ирүүлж байна. Бид нар өмнө нь авч байсан цалингаа бүр дордуулчихлаа зарим нь бүр хасуулчихлаа гэдэг мэдээлэл бий. Тэгвэл бид нар нэмэгдүүлэх биш хасуулчихсан юм биш үү гэдэг энэ асуудал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2024-2026 онд байгуулсан хэлэлцээрийнхээ хүрээнд хүний нөөц, хөдөлмөрийн мөлжлөг, боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал, нийгмийн баталгаа, цалин хөлсний талаар бүтэн жил энэ үйл ажиллагааг өрнүүлсэн шүү дээ гэдэг асуудал дээр байр сууриа илэрхийлж байна. Мөн суулт жагсаал цуглаан ажил хаялт үргэлжилсэн энэ асуудлыг нийгэмд олон нийт, эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэл УИХ-ын гишүүд Засгийн газартай удаа дараа уулзаж шийдэлд хүрсэн. Тэгвэл өнөөдөр яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг асуудал туйлын хангалтгүй байна.
Үүний хүрээнд 700 гаруй байгууллага 40 мянга гаруй багш, ажилтан, эрдэм шинжилгээний ажилтнууд ажил хаялтад нэгдэж нийгмийн баталгааныхаа наад захыг хангая гэдэг асуудал дээр тохиролцсон. Бид бүхний анхны тавьсан шаардлага 3,5 сая байсан бол хоёр талт хэлэлцээрээр 2026, 2027 онд энэ хэмжээнд хүргэе гэдэг үүрэг амлалтаа авсан. Тэгвэл өнөөдөр энд хүрч эхлээгүй байгаа асуудал дээр маш их гомдолтой байна.
Хөдөлмөрийн эрхээ хамгаалахын тулд 350 мянга гаруй сурагчдын ирээдүйг дэнчин тавьсан боловсролын салбар: 13 хоног ажил хаялт хийж гарсан үр дүн үгүйсгэгдэж байна. Энэ бол хууль зөрчсөн шийдвэр.
Нэгдүгээр сарын цалингаа өнөөдрийг хүртэл аваагүй байна. Бид эхнийхээ цалинг 5-10-ны хооронд дараа сарынхаа цалинг 20-25-ны хооронд зохицуулж банкны зээлээ төлөвлөдөг. Эдгээр хүмүүсийн нөхцөл байдал хүндрээд ирлээ.
“Засгийн газар цалин нэмэхтэй холбоотой хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ” гэв.






