
Энэтхэгийн Баруун Бенгал мужид өнгөрсөн 7 долоо хоногт гахай, сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд халддаг мөн хүнээс хүнд бохирдсон хоол хүнсээр дамжин халдах боломжтой nipah вирусийн халдварын багадаа 5 тохиолдол бүртгэгджээ.
ДЭМБ nipah вирусын халдварыг ковид-19, зика вирусын халдварт өвчнүүдийн хамт цар тахал болох өндөр эрсдэлтэй 10 өвчний тоонд оруулсан байдаг аж.
Nipah вирусийн халдварын нууц үе 4-14 хоног үргэлжилдэг байна. Халдвар авсан хүнд шинж тэмдэг илрэхгүй байх болох боломжтой бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ихэнхдээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, бөөлжих, хоолой өвдөх, зарим хүнд толгой эргэх, уушгины хатгалгаа болох, тархинд үрэвсэл үүсэх шинж тэмдгүүд илэрдэг байна.
Өнөөдрийн байдлаар nipah вирусийн эсрэг эм болон вакцин гараагүй байгаа аж.
Зүүн Бенгал мужийн Барасат хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын хоёр нь тус эмнэлгийн сувилагчид бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Энэтхэг улсаас гадна өөр улсад nipah вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа ба Тайландын олон улсын нисэх онгоцны буудлуудад зорчигчид эрүүл мэндийн хуудас бөглөж эхэлжээ.
Түүнчлэн тус улсын цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн зэрэг жуулчид ихээр очдог газруудын хяналт шалгалтыг өндөржүүлсэн байна.
Эх сурвалж: bbc.com






