
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонгыг ажлаас нь чөлөөлөх захирамжийг 2026.01.06-ны өдөр гаргасан.
Үүнээс хойш театрын дарга хэн болох нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрч ажилчид нь нэгдүгээр сарынхаа цалинг авч чадахгүй, хэзээ мөнгөтэй болохоо ч мэдэхгүй гацалтын байдалд орон өнөөдөр өөрсдийн цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон ажилчид:
“Театрын дарга солигдож байгаагаас болж ажил хүлээлцэх үйл явц удааширснаас болж бид цалингаа авч чадахгүй, зээл нэхэгдэж өдөр шөнөгүй утас дуугарч, нийгмийн асуудал хурцдаж, бидний эрх зөрчигдөж байна.
Түүний хажуугаар цахим орчинд хуучин даргын талаар ярихдаа театрын ажилчдыг өмнө нь архичин, нэлээн асуудалтай хүмүүс байж байгаад Г.Солонго дарга болсноор амьдрал ахуй нь сайжирч дээшилсэн мэтээр ярьж, ажилчид руу дайрч, доромжлох үйлдлүүд гарч байна.
Бид даргаа муулах гэж энэ мэдэгдлийг хийгээгүй. Гэвч гаднаас нь дүгнэж, дотоод асуудлыг мэдэхгүйгээр ийм асуудал гаргаж цахим орчинд хэлэлцүүлж байгаад харамсаж байна.
Бид Г.Өнөрбаяр даргын гаргасан Г.Солонго даргыг ажлаас чөлөөлөх захирамж бичигтэй санал нэг байгаа.
Г.Солонго дарга та үнэхээр л хамт олноо боддог, хайрладаг юм бол хувийн асуудлаасаа урьтаж бидний цалин, мөнгө, нийгмийн асуудлыг эхлээд шийдэж өгөөч ээ гэж гуймаар байна” гэж мэдэгдсэн юм.







Энэ Солонго дарга 10-н жил дарга хийсэн бол опоо болоо ш дээ. Өөрөө болхоор 30гаран хүн ажилаас нь халж амьдралгүй болгочоод ариун цагаан хүн шиг юм яриад байхын. Би нэг завханы хүнээс сонсож байсан 1 жүжгийн дараа Солонго дарга тор дүүрэн бэлэн мөнгө барьчихсан явж байсан гэсэн маш их мөнгө олж байгаа мөртлөө ажилчиддаа нэмэгдэл урамшуулал юу ч өгөхгүй мөн олсон мөнгөө юунд зарцуулсанаа тайлан тавидаггүй тэрнээс нь болоод ажилчид нь их дургүй гэж
Гол нь ажилаа албан ёсоор хүлээлцээгүйд л байгаа юм шиг байна. Ер нь аливаа юм албажих л хэрэгтэй л дээ 1 ажилтны цаана дор хаяж 2-3 хүн байгаа энэ хүмүүсийн шаардлага тавьдаг нь зөв шдээ одоо болтол аваанз ч аваагүй 2р хагасаа ч аваагүй байж байтал сар нь дуусах гээд байхад хэн ч л бухимдана.
Нэгдүгээр сарын цалин улс орон даяхр ч юмуу аймагт ч юм уу ер нь оройтсон юм бишүү дээ. Солонгод хамаатай биш байх.
Халагдсан хүнд цалин буухгүй байх ямар хамааралтай вэ