“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг ирэх долоодугаар сарын 11-ний өдөр анх удаагаа Монгол Улс зохион байгуулах юм. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг ахалж байгаа аж.
Тус арга хэмжээний хүрээнд дэлхийн 10 мянган морьтон цуглаж баярын парад хийх юм байна. Түүнчлэн тив дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох бөгөөд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.






