
Францын Үндэсний ассамблей 15-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийн гол заалтуудыг дэмжсэн ба ойрын хугацаанд тус хуулийн төслийг чуулганы санал хураалтад оруулахаар төлөвлөжээ.
Уг хуулийн төслийг Францын парламентын дээд танхим болох сенат дэмжсэнээр хүүхдүүд Snapchat, Instagram, TikTok зэрэг нийгмийн сүлжээнүүдийг хэрэглэж чадахгүй болох юм.
Дэлхий даяар нийгмийн сүлжээ нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа асуудал хөндөгдөж, нийгмийг сүлжээний хэрэглээг ямар нэр байдлаар хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байгаа билээ.
Австрали улсад өнгөрсөн 12-р сараас 16 ба түүнээс доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хууль хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээрх хуулийн төслийг 2026 оны хичээлийн шинэ жилээс өмнө батлахыг хүсэж байгаагаа илэрхийлээд байгаа аж.
Уг хуулийн төсөлд хүүхдүүдийн сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлэх нийгмийн сүлжээнүүдийн жагсаалтыг хавсаргасан байгаа ба тэдгээр нийгмийн сүлжээг 15-аас доош насныханд хэрэглэхийг хориглож, сөрөг нөлөө бага үзүүлдэг гэж заасан нийгмийн сүлжээнүүдийг хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хэрэглэх аж.
Түүнээс гадна шинэ хуулийн төсөлд ахлах сургуулиудад гар утас ашиглахыг хориглох тухай заасан байгаа аж.
Францаас гадна Дани, Грек, Испани, Ирланд зэрэг Европын орнууд Австралийн жишээг дагахаар төлөвлөөд байгаа юм. Энэ сарын эхэр Их Британийн засгийн газар 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: bbc.com






