
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт 75 хүүхдийн хүчин чадалтай, иж бүрэн тоноглосон шинэ “Бага сургууль” байгуулж, өнөөдөр /2026.01.26/ нээлтээ хийлээ.
“Хаан банк”- хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургуулийн барилга нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, дулаан, агааржуулалт сайтай, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй, байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлсэн.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан юм.
Эх сурвалж: Боловсролын яам

















