
Монгол Улсын эдийн засаг гадаад худалдаанаас өндөр хамааралтай хэвээр байна. Тэр дундаа импортын буюу гадны улс орнуудаас худалдан авч буй бүтцийг харвал манай улсын эрчим хүч, тээвэр, өргөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын бодит хэрэгцээ ямар байгаа шууд харуулдаг.
2025 оны статистик тоонуудаас харвал, Монголчууд бид аль улсаас, ямар бараа, ямар боомтоор дамжуулан хамгийн их худалдан авч байгааг тодорхой харж болно.
Импортын 85 хувь – Зургаан улсын гарт байна
2025 оны байдлаар Монгол Улсын нийт импортын 85.2 хувийг дараах зургаан улс бүрдүүлж байна.
- БНХАУ – 40.9%
- ОХУ – 24.5%
- Япон – 9.6%
- БНСУ – 4.1%
- АНУ – 3.7%
- ХБНГУ – 2.3%
Эндээс харахад Монголын импортын гуравны хоёр нь БНХАУ болон ОХУ-аас шууд хамааралтай байгаа нь геополитик, эдийн засгийн эмзэг байдлыг давхар илтгэнэ.
Бид эдгээр улсуудаас ямар бараа, бүтээгдэхүүн хамгийн их худалдан авч байна вэ?
Импортын бүтэц нь Монголын эдийн засгийн хэрэглээ ба үйлдвэрлэлийн чиг хандлагыг маш тодорхой харуулдаг.
ОХУ бол түлшний гол нийлүүлэгч. Мөн ОХУ-аас импортолсон барааны 72.3 хувь нь дан нефтийн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, шатахуунд Монгол Улс бараг бүрэн хараат хэвээр байна.
Өнгөрөгч 2025 онд:
- Автобензин – 839.5 мян. тонн (6.5%-иар буурсан)
- Дизель түлш – 1.8 сая тонн (11.2%-иар өссөн)
- Дизель түлшний өсөлт нь: уул уурхай, тээвэр логистик, барилга, зам, хөдөө аж ахуйн идэвхжил нэмэгдсэнтэй холбон тайлбарладаг.
Япон Улс бол манай суурь хэрэглээ биш, “дугуйтай” импорт буюу автомашины гол худалдан авагч.
Японоос орж ирсэн импортын 76.6 хувь нь суудлын автомашин. Энэ нь монголын авто машины парк хэт өндөр хурдаар тэлж буйг Тээврийн дэд бүтэц, агаарын бохирдол, шатахууны хэрэглээнд шууд дарамт үүсгэж байгааг харуулна.
БНХАУ-аас импортолсон барааны 7.3 хувь нь ачааны автомашин эзэлж байна. Энэ нь уул уурхай, барилга, логистик, дотоод тээврийн эрэлт огцом өссөнтэй холбоотой юм.
Харин импортын “хаалга” буюу Сүхбаатар, Замын-Үүдийн боомтоор хамгийн их бараа, бүтээгдэхүүн орж ирдэг
Монгол Улсын импортын 80.1 хувь нь ердөө хоёр боомтоор дамжин орж ирж байна.
- Замын-Үүд – 58.8%
- Сүхбаатар – 21.3%
Эдгээр боомт нь Монголын эдийн засгийн амьсгалын судас болдог бөгөөд энд аливаа саатал, логистикийн доголдол үүсэхэд инфляц, шатахууны үнэ, бараа бүтээгдэхүүний хомсдол, тээврийн зардалд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Дээрх тоонуудаас харвал Монгол Улсын эдийн засаг: эрчим хүчний хараат хэвээр, шатахууны 70 гаруй хувийг нэг улсаас авна гэдэг нь үнэ, нийлүүлэлт, геополитикийн эрсдэлд маш эмзэг байна гэсэн үг.
Хэрэглээ давамгай, үйлдвэрлэл сул манай улсын хувьд импортын дийлэнх нь: автомашин, түлш, бэлэн хэрэглээний бараа байгаагаас харахад үйлдвэрлэлээс илүү хэрэглээнд суурилсан эдийн засаг хэвээр байна.
Дотоод үйлдвэрлэлээ орлож чадах салбар цөөн ачааны машин, барилгын техник, түлш, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд дотоодын орлох үйлдвэрлэл сул байгаа нь худалдааны алдагдлыг тогтмол өсгөж байна.
2025 оны импортын зураглалаас харахад Монголчууд: Түлш, автомашин, тээврийн техник, өргөн хэрэглээний бараа — эдгээрт хамгийн их мөнгө зарцуулж байна.
Энэ нь эдийн засгийн бодлогын том дохио юм.






