
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадмын “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах уралдааныг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгаруулалтад 26 буур, 19 ботготой ингэ орлоо.
“Шилмэл буур” шалгаруулах уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Манлай сумын тэмээчин Галаагийн 9 настай хүрэн буур, Дэд байрт Дорноговь аймгийн тэмээчин Батмэндийн 10 настай хүрэн буур, Гутгаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээчин Буяндэлгэрийн 11 настай улаан буур, Тусгай байрт Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Дөлбадрахын 4 настай хүрэн буур, Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Жаргалсайханы 8 настай хүрэн буур тус тус шалгарав.
“Шилмэл ингэ” шалгаруулах уралдааны тэргүүн байрт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тэмээчин Мөнхбаатарын 9 настай хар ингэ, Дэд байрт Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Төмөрсүхийн 6 настай улаан ингэ, Гутгаар байрт Дундговь аймгийн Хулд сумын тэмээчин Баянжаргалын 8 настай хүрэн ингэ, Тусгай байрт Дундговь аймгийн Өндөршил сумын тэмээчин Жавхлантын 6 настай хүрэн ингэ тус тус шалгарав.
Эх сурвалж: Дундговь аймгийн засаг даргын тамгын газар



























