
Америкийн ууланд авирагч Алекс Хоннолд Тайванийн хамгийн өндөр барилга болох 101 давхар өндөр Taipei 101 барилга руу ямар ч олс, хамгаалалтгүйгээр 1 цаг 32 минутын дотор гарчээ.
Түүний энэхүү авиралтыг Netflix стриминг үйлчилгээгээр шууд дамжуулсан байна.
509.2 м өндөр Taipei 101 барилга нь дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг бөгөөд Алекс Хоннолд сүүлийн 10 орчим жил тэнгэр баганадсан өндөр барилга руу авирч үзэхийг хүсэж байсан тухайгаа CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
А.Хоннолд өмнө нь 2017 онд 2307 м өндөр Эль Капитан уул руу ямар ч олс, хамгаалалтгүйгээр авирч, олонд танигдаж байсан юм.
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ А.Хоннолдод баяр хүргэж, түүний авиралтыг маш их айдас түгшилттэйгээр үзэж дуусгаснаа илэрхийлжээ.
Алекс Хоннолд Taipei 101 барилга руу авирсан анхны хүн биш ч гэлээ тус барилга руу ямар ч хамгаалалт, олсгүйгээр авирсан анхны хүн юм.
Түүнээс өмнө “Францын Хүн-Аалз” хочоороо алдартай Ален Робер 2004 онд тус барилга руу бороотой өдөр авирч, 4 цагийн дотор дээвэр дээр нь гарч байсан аж.
Эх сурвалж: CNN






