
Энэ оны 01 дүгээр сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “…Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлэх гэлээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба






