
Хятадын баруун өмнөд зүгийн Сычуань мужийн Зыгон хотод жил бүр зохион байгуулагддаг Олон Улсын Гэрэлт Дэнлүүний Наадам өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийжээ.
Энэ жил Хятадын Цагаан сар 2-р сарын 17-нд тохиож байгаа юм. Цагаан сарын баярын өмнө уламжлал ёсоор ирж буй жилдээ аз хийморьтой, зөв зам мөртэй явахыг бэлгэдэн хятадууд гэрэлт дэнлүү урлаж, асаадаг уламжлалтай аж.
Олон Улсын Гэрэлт Дэнлүүний наадмын нээлтэд оролцсон иргэд төрөл бүрийн амьтан, үлгэр домгийн баатруудыг дүрсэлж, гараар урласан 200 гаруй гэрэлт дэнлүүг үзэж сонирхжээ.
Эдгээр гэрэлт дэнлүүнүүдийг урлахад 1200 гаруй хүн оролцож, олон арван хоногийг зарцуулсан ба зарим дэнлүү нь олон зуун метр үргэлжлэх урттай аж.
210 м урттай “Ид Шидийн Хятад” нэртэй дэнлүү дээр Хятадын эртний домогт гардаг шувуу ба загасны эрлийз аварга том Куньпэн нэртэй домогт амьтныг дүрсэлсэн байсан бол 180 м урттай “Муланы тухай домог” нэртэй дэнлүү дээр адуун сүргийг дүрсэлсэн байжээ.
Олон Улсын Гэрэлт Дэнлүүний наадмаар танилцуулсан гэрэлт дэнлүүнүүдийг соруул, эмийн хайрцаг зэрэг төрөл бүрийн материал ашиглан хийснээрээ онцлог аж.
Эх сурвалж: Reuters







