
2002 оны Солт Лэйкийн өвлийн Олимпын наадамд Канад улсыг төлөөлөн оролцож байсан, сноубордын тамирчин асан Райан Уэддингийг хар тамхины хэргээр баривчилжээ.
Р.Уэддинг нь АНУ-д эрэн сурвалжлагдаж байгаа топ 10 гэмт хэрэгтнүүдийг нэг бөгөөд түүний байршлын тухай мэдээлэл өгсөн хүнд Холбооны мөрдөх товчоо 15 сая ам.долларын шан харамж амлаж байсан аж.
Р.Уэддинг хууль сахиулагчдаас зугтан Мексик улсад 10 гаруй жил нуугдан амьдарч байсан ч түүнийг өнгөрсөн пүрэв гарагт Мексикийн цагдаа нар баривчилж, АНУ-д шилжүүлэн өгчээ.
Вашингтон 44 настай Р.Уэддингийг Колумб, Мексик болон АНУ хооронд хар тамхи тээвэрлэж, борлуулах үйл ажиллагаа явуулж байсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тэрээр Мексикийн хамгийн нэр нөлөө бүхий зохион байгуулалттай гэмт бүлэг “Синалоа” хар тамхины картелтэй хамтран ажилладаг байсан ба АНУ болон Канадын эрх баригчид түүнийг Эль Чапо, Пабло Эскобар зэрэг хар тамхины алдартай наймаачидтай нэг түвшинд яригдах гэмт этгээд гэж тодорхойлжээ.
Түүнчлэн АНУ-ын Хууль зүйн яам Р.Уэддинг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гэрчүүдийг хөнөөсөн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: BBC






