
2026 оны 01-р сарын 25-наас 2026 оны 01-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.






