Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн эхний байдлаар нийт 1399 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь өмнөх оныхоос наймаар буурсан үзүүлэлт юм.
Харин ерөнхий боловсролын сургууль 900 болж өмнөх оноос 15-аар, дээд сургууль 68 болж гурваар нэмэгджээ. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын 70 байгууллага байгаа нь өнгөрсөн жилийнхтэй ижил хэвээр байгаа юм.
Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчид 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1 сая 284 мянган болж өмнөх оноос 27.8 мянгаар өсжээ. Харин сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 258.8 мянга болж өмнөх оноос зургаан мянгаар буурсан байна.







