Ц.Дагвадоржийг “Бүх насаар” хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагаатгалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа.
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна.
Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn
)-ээр зохион байгуулна. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно.






