Хэнтий аймгийн Чингис хотод нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 212 , эмэгтэй 105, нийт 317 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 73 , 90 , -100 , +100 кг , эмэгтэйчүүдийн 57 , 70 , -78 , +78 кг гэсэн жингүүд барилдаанууд явагдана. Харин УАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60 , 66 , 81 , эмэгтэйчүүдийн 48 , 52 , 63 кг-ын жингүүдийн барилдаан болно.







