
Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын дулаарлаас үүдэж эдийн засгийн доройтол улам эрчимжиж эхэлсэн талаар БОУАӨ-ийн салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Давос хотноо болсон ДЭЗЧУ-ын Гангийн асуудлаарх манлайлагчдын уулзалт Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зохион байгуулагдав. Жил бүр 55 сая хүний амьдрал, гангаас хамааран эрсдэлд орж буй тул Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлаар НҮБ-ын гишүүн орнуудыг хэлэлцээрийн зөвшилцөлд хүрэхээс гадна бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллаж эхэлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд илэрхийллээ.



Эдийн засгийн олон улсын зарим байгууллагуудын судалгаагаар жил бүр гангаас шалтгаалсан байгалийн гамшиг, усны хомсдол, хүнс, хөдөө аж ахуйн салбарын алдагдал 307 тэрбум ам долларт хүрч байгаа онцоллоо. Гамшгийн эрсдэл улс орнуудын хувьд хөгжлийн түвшнөөс үл хамааран “чимээгүй гамшиг”-д тооцогдож эхэлсэн гэв. Энэ агуулгаараа эсрэг байр суурьтай төлөөллүүдийн дунд зөвшилцөл, итгэлцэлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна, Талуудын 17 дугаар бага хурлыг түүхэнд тэмдэглэн үлдээх бүх нийтийн эрмэлзэл болохыг тус арга хэмжээний оролцогч нар тэмдэглэлээ.






