Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Төмөртийн гол” гэдэг газар 23, 57 настай хоёр иргэний унаж явсан “Harrier” загварын суудлын Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км/-т 13:43 цагт “Дугантын ам” гэдэг газар автомашин нь цасанд суусан байдалтай байсныг эсэн мэнд олжээ.
Автомашиныг татан гаргаж Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.







