ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин

Монгол инженерүүдийн байгуулсан анхны цахилгаан станц болох Ухаа худагийн станц нь 2011 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна. Тус станц 2011 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 24 цагийн найдвартай цахилгаан хангамжаар тасралтгүй хангаж иржээ.
Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орохоос өмнө Цогтцэций сум нь зөвхөн оройн цагаар, сумын захиргаанаас мотор асааж цахилгаан хэрэглэдэг, шөнийн цагаар харанхуй байв. Харин энэхүү станц байгуулагдсанаар сумын иргэд байнгын цахилгаантай болж, орон нутгийн хөгжил, бизнес, нийгмийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм.






