Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 26 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 18.3 хувь буюу 4 их наяд, өмнөх сарынхаас 5.5 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Төгрөгийн хадгаламжийн 82.8 хувь буюу 21.6 их наяд төгрөг нь иргэдийн, 17.2 хувь нь 4.5 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Мөн валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 16 хувь буюу 776.3 тэрбум, өмнөх сарынхаас 4.1 хувь буюу 222.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.






