
Италийн алдарт загвар зохион бүтээгч, Valentino загварын өргөөг үүсгэн байгуулагч Валентино Гаравани өнгөрсөн даваа гарагт 93 насандаа таалал төгсжээ.
Загварын ертөнцийн 20-р зууны томоохон төлөөллүүдийн нэг Валентино 1960 онд Италийн бизнесмен Жанкарло Жаметтигийн хамтаар Valentino загварын өргөөг үүсгэн байгуулж, Элизабет Тэйлор, Нэнси Рейган, Шэрон Стоун, Жулия Робертс, Гвинет Пэлтроу зэрэг дэлхийн одууд, олны танил, улс төр, урлаг соёл зэрэг бүхий л салбарын нэр нөлөө бүхий хүмүүсийг хувцаслаж байв.
Жанкарло Жаметти Сангийн мэдээлснээр алдарт загвар зохион бүтээгчтэй энэ сарын 21, 22-нд Ром дахь Valentino загварын өргөө дээр салах ёс гүйцэтгэж болох ба оршуулах ёслол 23-нд Ромын Санта-Мария-дельи-Анжели-э-дей-Мартири сүмд болно гэжээ.






