Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 19-ний 10:17 цагт Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байжээ. Албан хаагчид галыг унтрааж, утаажилтын бүсээс хоёр хүүхдийг аюулгүй газарт гаргажээ.







