
Өнөө жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн тохионо.
Тэгвэл сүүлийн үед цахим сүлжээгээр энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана, барилдахгүй гэх баталгаагүй мэдээлэл гарах болсон.
Энэ асуудлаар “Монголын Үндэсний Бөхийн холбоо”-ны холбогдох эх сурвалжаас тодруулахад: “2022 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд 10 жил тутам Их Монгол Улсын тэгш ой болон Ардын хувьсгалын тэгш ойг тохиолдуулах 1024 бөх барилдана гэж заасан тул энэ жил 1024 бөх барилдахгүй зөвхөн 512 бөх барилдана” гэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Их Монгол Улсын 825 жил, Ардын хувьсгалын 110 жилийн ойгоор буюу 2031 онд 1024 бөх барилдахаар байна. Учир нь 2021 онд цар тахалтай гэх шалтгаанаар Үндэсний их баяр наадмыг Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатган 2022 онд 1024 бөх барилдсан байдаг. Шинэчилсэн Үндэсний их баяр наадмын хууль 2022 оны зургаадугаар сарын 28-нд батлагдсан тул шинэчилсэн хуулийн дагуу 2031 онд 1024 бөх барилдана гэсэн үг.
Үндэсний их баяр наадмын тухай хууль:








1024 barildsan bol olon jil barildaj tsoloo ahiulj bga sn buhchuudiin suuliin bolmj bsndaa oorsdoo bs tgj yarj bsn haramsaltai