
Японы нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай шигшээ багийн тамирчид гурван медаль хүртсэн байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномжпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медалийн эзэн болж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн 65 кг-д олон улсын хэмжээний мастер А.Амартайван 157 кг-ыг хашсанаар мөн л алтан медалиар энгэрээ мялаахын сацуу төрийн дууллаа Токиод эгшиглүүлсэн байна. Тэгвэл 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсаар мөнгөн медаль медаль хүртэв. Ингэснээр тэд Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын 2026 оны олон улс дахь анхны медалийг эх орондоо авчирч байна.
Японы пара пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан олон улсын чанартай, нэр хүндтэй энэхүү тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Тайвань, Казахстаны тамирчид хүч үзжээ.












