
Амьдрал олон янзын өнгөтэй. Тэр л өнгө, гэрлэн дундаас онцгой тод гэрэлтэх нэгэн ч бий. Гагцхүү 1-хэн хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрөөр хэрхэн, тод гэрэлтэхээ хүн өөрөө зүлгэж өнгө оруулдаг болов уу. Ер ингээд бодохнээ урлаг, спорт хоёр салшгүй холбоотой ч юмуу. Аль нэгэн урлагийн хүмүүс спортын авьяас чадамжтай байх нь олонтаа бий. Харин спортын тамирчин хүн урлагийн өндөр мэдрэмжтэй байдгийг бид өрсөлдөөний талбараас бэлхнээ харцгаадаг.
Энэ удаад бид “Оргилд хүрэх зам” нэвтрүүлэгтээ урлагийн салбарт алиа хошин инээд, хөгжилтэй зангаараа хэдийнээ олон сайхан уран бүтээлээрээ танигдсан, хожмоо спортод хөл тавихын зэрэгцээ шаггүй тамирчин болохоо харуулж яваа Жүжигчин, СТА, Монголын Жюү жицүгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Өнөржаргалыг урин оролцууллаа. Ингээд түүний урлаг болон спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая.
-Сайн байна уу? Юуны өмнө “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд нь талархал илэрхийлье. Жюү жицүгийн шинэхэн клубээ нээжээ. Баяр хүргэе?
-Сайн байна уу. Баярлалаа. Миний хувьд жюү жицүтэй холбогдоод бас өөрөө ч гэсэн хичээллээд энэ спортын мөн чанар, сайн талуудыг олж харсан болохоор хамт олонтойгоо хамтарч, энэ спортыг хөгжүүлээд явж байгаа.
Жюү жицүгээр хичээллээд арваад жил болж байна. Ерөнхийдөө жижиг эд эстэй нь холбогдоод бас өөрөө ч гэсэн хичээллээд энэ спортын мөн чанар, сайн эерэг талуудыг олж харсан болохлоор энэ спортыг хамт олонтойгоо хамтарч, хөгжүүлж яваа. Тэгээд хорооллын эцэс БГД-т спортын клубүүд цөөн бий. Тэр дотроосоо жюү жицүгийн спортын клуб ойрхон энэ хавьд байдаггүй. Ингээд ерөнхийдөө энэ хавьдаа ойхон, бас өөрийнхөө амьдарч байгаа орчинд нэг ийм сайхан клуб хийе гэж зорьсон. Манай хүмүүс маань энд бэлтгэл хийгээд, эхлээд сайхан байна. Спортоор хичээллэхэд орчин байх хэрэгтэй. Спортоор бэлтгэл хийх, стандарт шаардлага хангасан, олон улсын хэн ч ирээд хийж байсан, гоё сэтгэл ханамжтай, тохилог орчинд бэлтгэл хийх нь сэтгэл санааны хувьд ч гэсэн сайхан эрч хүчтэй байна. Тэр ч үүднээсээ одоо “Говь цогцолбор” дээр Жюү жицүгийн клубээ байгуулаад үүд хаалгаа нээгээд байж байна аа. “Говь цогцолбор” та бүхэн мэдэж байгаа, хорооллын эцэст байдаг. Жишээ нь манай энэ клуб зөвхөн жюү жицү биш, харж байгаа байх. Жүдогоор бас хичээллэх ийм цагтай болж байгаа.
UUSKU жюү жицүгийн академи мөн жүдо бөхийн төрлөөр хичээллэнэ

–Таны хувьд энэ спорттой хэрхэн, хэзээ, яаж холбогдчихов?
-Анх энэ спортыг сонгох болсон шалтгаан нь болохоор зөвхөн бие бялдар хөгжүүлэхээсээ гадна өөрийн нөгөө чадвар байна шүү дээ. Тэр дотроо энэ жүжигчин хүн өөрөө тулааны тийм төрлийн экшн ч юм уу, тийм кинонуудад маш их ашиглая. Ашиглагддаг ийм техникүүд маш олон байхгүй юу. Тэр үүднээсээ эд нарыг ингээд сурах сонирхлоор анх эхэлж байсан юм. Тийм, түүх нь бол тэр. Тэгээд л явсаар байгаад сүүлдээ энэ бол гоё л юм байналээ. Одоо сайхан ингээд л дэвжээн дээрээ очоод л, хөлсөө гаргаад л нэг сайхан сэргэлт аваад л гарахад бол гоё шүү дээ. -Яг энэ жюү жицүгээр кинонд орлон тоглогч хийх санал авбал яах вэ? Авч байсан уу? Киноны саналууд бол байсан, гэхдээ болбол яах вэ? Би одоо юу гэдэг юм? Ойрын төлөвлөгөөнд яг энэ жюү жицүг ашиглаад тулаантай кино бүтээх тийм бодол төрөөд, тэрний ажил эхлээд, зохиолын шатандаа явж байгаа. Хамгийн анхны тэмцээн бол 2016 онд юм уу, улсын аваргад оролцсон. Би ч нэг оръё гэсэн тийм бодол байхгүй л байсан л даа. Тэгээд манайхан бас орооч гээд тэгээд орж үзсэн. Урлагаас хүмүүсийн өмнө гараад хүн нэг мэдрэмж авдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг би бас дахиж авсан байхгүй юу.
-Жюү жицүгийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Тамирчин болоод 10 жил болчихлоо. Клуб байгуулна гэдэг бол их хариуцлага л даа. Энэ чинь хичээл, бие бялдар хөгжүүлэхээс гадна энэ зүйлсээр нэгдэх, энэ зүйлийг ойлгох, ирээдүйн эрүүл мэнд, эрх чөлөө гээд л маш олон давуу тал бий болгодог. Тэгэхлээр энэ сайн талууд дээр бүгдээрээ хамтраад манай клуб дээр ирсэн хүмүүс сайхан эрч хүчийг аваад гардаг, тийм л байгаасай гэж хүсэж байгаа.


-Тамирчин болоод одоо 10 жил болчихлоо. Тэгэхээр ягаан бүсний яг энэ зогсоол дээр төдийгөөс өдий хүртэл явж ирэхэд ямар, ямар давааг туулав?
-Ягаан бүс гэдэг бол ерөнхийдөө жижиг зүйлд ч донтогч хүн бол яг одоо эргэж буцалтгүй орсон нь ягаан бүс авна. Тэрнээс цаашаагаа тэгээд улам одоо мэргэших, өшөө сайн төгс сурч мэдэх тийм цаг үе юм.
Жюү жицү бол цагаан, цэнхэр, ягаан, бор, хар бүсний ангилалтай
- Цагаан анхлан хичээллэгч, сонирхогчид
- Цэнхэр тодорхой хэмжээний ойлголттой болчихсон, таньж мэдсэн хүнд олгодог.
- Ягаан руу ороод ирэхээр ерөнхийдөө мэргэжлийн тал руугаа болно. Тэр дотроо ягаан бүстэй тамирчин бол нэг ёсондоо бусдад зааж сургах эрхтэй болдог.
- Бор бүс нь мэргэжлийн тал руугаа, хар болоод ирэхээрээ бүр Мастер болоод ирдэг.
- Ягаан бүс авсан тамирчин мэдээж маш хариуцлагатай, өөрөө хэн байх нь чухал.
-Жюү жицүгийн холбоо нь үүсгэн байгуулагдаад өдгөө нийслэл хот болон аймаг, дүүргүүдэд хүрээгээ улам тэлсээр байна. Энэ бол зөв голдрилоор явж буйн илрэл байх?
-Анхлан сууриа тавьснаас хойш өдгөө 18 жил болж, насанд хүрсэн холбоо болж байгаа.(инээв) Зөвхөн Монголд төдийгүй ер нь дэлхий даяар хурдтай, эрчтэй хөгжиж байгаа. Бүх л хөгжиж буй спортын төрөлд бас эхний 2-т явж байналээ. Би бас тэгээд бодоод байгаа юм. Яагаад энэ дэлхий даяараа ингэж хөгжөөд байна вэ гэхээр энэ маань өөрөө нийтийн биеийн тамирын түвшинд хэн ч хийж болохоор спорт. Хамгийн гол нь насны ангилалгүй учраас хүсэж, сонирхсон хүн бүрт нээлттэй.
АНЭУ-аас Бразилаас 700 хар бүстэй мастеруудыг эх орондоо авчраад, хүчний байгууллагын сургалтанд оруулаад, дунд сургуулийнхаа системд ч оруулаад өгчихсөн. Энэ нь маш хэрэгтэй, эерэг ач тус, өгөөжөө өгсөн учраас тэр.
Жюү жицүгийн спортоор хичээллэснээр нийгмийн маш их бухимдал, стрессийг энэ спортоор тайлж байгаа бусад олон жишээнүүдийг хүмүүс ярьдаг байхгүй юу.


А.Өнөржаргал: Жюү жицүг ашиглан тулаантай уран сайхны кино бүтээхээр зохиолын ажилдаа орчихсон явж байна
-Уран бүтээлийн сонин сайхан байна уу? Ялангуяа жюү жицүгийн спортоо ашиглаад уран бүтээл хийх, эсвэл кинонд тоглох санал авсан уу?
-Байгаа. Уран бүтээлийн хувьд мэдээж яг манай хамтлаг одоохондоо хамтраад хийж байгаа уран бүтээлүүддээ хараахан ороогүй байгаа. Ер нь бол бид нар төлөвлөөд явж байна. Яг жюү жицүг ашиглаад тулаантай уран сайхны кино бүтээхээр төлөвлөөд одоогийн байдлаар зохиолын шатандаа ажиллаж байгаа.
Хувь уран бүтээлч талаасаа Сүхбаатар нутгийнхаа залуучуудтай хамтарч “Дуулим тал” төсөл эхлүүлээд өнгөрсөн өвөл зуд турханы асуудлаар хөдөө орон нутаг очиж ажилласан. Ер нь бол хойч залуу үедээ монгол ахуй соёлыг таниулах, өвлөн тээгчдийг алдаршуулах, энэ зүйлсээ сэргээж, залуу хойч үедээ таниулъя гэдэг үүднээсээ Дарьгангачуудын ахуй соёлын ном товхимол, баримтат кино, судалгааны ажлууд, уран сайхны кино гээд маш олон зүйлүүдийг төлөвлөн ажиллаж буйг дуулгая.
-Анхны тэмцээн, анхны медалийн тухай сонирхоё?
-Анх би өөрөө тэмцээнд оролцоё гэсэн бодол байгаагүй. Манай найзууд орооч гээд 2016 оны УАШТ-д оролцож байлаа. Харин 2019 онд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцоод маш их туршлага болж өгсөн. Дараа нь Японд болсон тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлсэндээ урамшиж явдаг даа.


-Айлын хэд дэх хүүхэд вэ? Сүхбаатар аймагтаа бага насаа өнгөрүүлсэн үү?
-Би эцэг эхээс гурвуулаа. Нэг ахтай, охин дүүтэй, айлын дунд хүү. Миний хувьд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж өссөн. 5 дугаар ангиасаа нутгаасаа гарч Улаанбаатар ирж байсан. Тэгээд тэрнээсээ хойш өөрийнхөө мөрөөдөл болсон мэргэжлийг сонгон суралцаж бас сайхан хамт олон, найз нөхөдтэйгөө уран бүтээл хийж өнөөдрийг хүртэл амьдраад л байна.
-ТВ коктейл хамтлагийн хамтран бүтээсэн анхны нэвтрүүлэг нь “Хот чинжүү” байсан уу?
-Тв коктейль хамтлагаараа нийлээд тэр нэвтрүүлгээ цацсан нь 2005 оны 2 сарын 5-ны өдөр байдаг юм. Одоо бид нар 21 дэх жил рүү орж байна.


Тв коктейль хамтлагийн хамтран бүтээсэн анхны кино “Намрын синдром”
-Хамгийн анхны кино нь ямар уран бүтээл байв?
-Тв коктейль болоод л явж байгаад 2007 онд Гаяс, Акапелла хамтлагуудтай нийлээд бүгдээрээ СУИС-ийн кино драмын ангиас төрсөн хамтлагууд байхгүй юу. Тэгээд бүгдээрээ нийлээд уран бүтээлийн “1 дүгээр нэгдэл” гэж байгуулаад анхны кино гэвэл “Сайн уу амьдрал минь” гэдэг уран сайхны киног яг 3 бүлэгтэй бүтээж байсан. Яг дан ганц хамтлагаараа хамтраад бүтээсэн уран бүтээл нь 2010 онд “Намрын синдром” гэдэг киног хийсэн.
Нэлээд хэдэн кино бий. “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд”, “Босуул” мөн Боловсрол телевизтэй хамтарсан 2 сериал байгаа.


-“Мөнгөний гахай” дээр байлуу, “Намрын синдром” уран сайхны кинон дээр билүү нөгөө Цоомоо та хоёрын инээдтэй зураг яваад байдаг шүү дээ. Ваннан дотор суучихсан бие биеийнхээ нурууг үрж, угааж өгч байгаа ?
-Тэр чинь “Сайн уу амьдрал минь” гээд кино. Хүмүүс нөгөө “Намрын синдром” дээр бид 2 чинь байр хөлслөх гээд ижил хүйстэн гэж хэлээд тэрэндээ бантаад явдаг гэсэн хэсэг, хүмүүс тэрийг их ярьдаг шүү дээ. Та 2 яг тэгэхэд үнсэлцсэн үү, үгүй юү? гэж их асуудаг. Үнсэлцэхгүй яах вэ дээ тэр чинь кино л юм чинь. Үнсэлцэх ч юу байх вэ, зүгээр тэр чинь нэг харагдах талаасаа гэж байгаа шүү дээ. Хүмүүс хэцүү байсан уу, сонин байсан уу энэ тэр гэж маш их асуудаг. Ер нь манайхаас чинь хүмүүс намайг маш тийм хөгжилтэй хүн гэж боддог юм шүү дээ. Тэгээд яг уулзахлаар чи тэгэхдээ яг тэр телевизээр гардгаасаа шал өөр юм байна аа л гээд байдаг юм. Манай хамтлагийн хамгийн хөгжилтэй чинь манай Цоомоо шүү дээ. Хэнтэй ч гэсэн маш гоё хөгжиж чаддаг, хөгжилтэй байж чаддаг. -Найзуудаа жюү жицүд хэр уруу татсан бэ? Үгүй ээ, одоо би харин яг ийм клуб дээрээ нөхдүүдийг урьж авчирч жаахан шүүсийг нь шахдаг юм уу гэж бодож байгаа. Манайхан ирэх байх аа, ирэх байлгүй дээ. Айгаагүй л гэж найдая. Манай Цоомоо, Энхбаяр, манай хамтлагийнхан ер нь их гоё дандаа ийм спортын мэдрэмжтэй. Спортлог залуучууд байдаг шүү дээ.


-Яг энэ спортын гайхамшгийг, эндээс авч байгаа тэр мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх вэ?
-Спорт бол жинхэнэ эрх чөлөө шүү дээ. Хүн өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэх, хаана байх вэ гэдгээ мэдрэх. Ер нь бүх зүйл өөрөөс нь шалтгаалдаг. Тэгэхээр өөрөө гоё тэр зүйлийг мэдэж, мэдэрч, тэр эрх чөлөөг мэдэрч өөрийгөө дайчилж байх нь л чухал. Спортоос яг л тэр урлагаас авдаг мэдрэмж, сэтгэл ханамжаа мэдэрдэг дээ.
Ярилцсанд баярлалаа.






