
Жюү жицүгийн 16 дахь удаагийн УАШТ Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж нэгдсэн дүнгээ гаргалаа.
Жюү жицүгийн гэр бүлийнхэн 18 нас хүрсэн
Бүсний ангилалтай жюү жицүгийн УАШТ-д 1260 тамирчин хурд хүч, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдсөн юм. Мэдээж спортын холбоодоос зохион байгуулдаг жил жилийн дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээн зүй ёсоор олны анхаарлыг татдаг. Ингэж тодорхойлсны учир нь дотоодын УАШТ-нээс хэн гэдэг тамирчин бэлтгэл сургуулилт сайтай, сэтгэлзүйн өндөр хүчний бэлтгэлжилт, ур чадвар сайтай байгаа нь түрүүлдэг. Түрүүлсэн тамирчид тухайн ондоо эх орноос төлөөлөн томоохон тэмцээн уралдаанд өрсөлдөх эрхээ өвөртөлдөг учиртай.
Өдгөө Монгол Улсын үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хурдацтай хөгжиж, хүрээгээ улам бүр тэлсээр буй Монголын Жюү жицүгийн холбоо өнөөдөр 18 нас хүрчээ. Энэ хугацаанд тус спортын төрлөөс өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерсын ангилалд олон арван дэлхийн аварга, Азийн наадам, Олон улсын наадам, том тэмцээний медальтнууд төрөн гарсан юм.
Өнгөрсөн 2025 онд гэхэд л тэд 130 гаруй медалийг хилийн чанадад болсон тэмцээн уралдаанаас зүүжээ. Үүний 50 орчим хувийг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль эзэлж буй. Ингээд улсын аварг шалгаруулах тэмцээний үеэр Жюү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, шүүгч Б.Буяндэлгэр нартай цөөн хором ярилцсанаа хүргэе.
О.Болд-Эрдэнэ: 2026 онд Жюү жицүгийн тамирчдыг Азийн наадам болон Азийн элсний мөн танхимын наадмын өрсөлдөөн хүлээж байна

2026 онд Азийн том наадмууд жюү жицүгийн тамирчдыг хүлээж байна
-Энэ жилийн УАШТ-ний онцлог яах аргагүй одоо хичээллэгдсэн тоо эрс нэмэгдсэн байна. 34 клубын 1260 тамирчин энэхүү улсын аваргадаа өрсөлдөж байна. 2026 оны улсын аваргын тамирчид медальт тамирчид эх орноо төлөөлж барилдах их үүргийг одоо хүлээдгээрээ ийм онцлогтой. Тэмцээнд энэ жил орон нутгийн баг тамирчид сайн оролцож байна. Хөдөө орон нутгийн маань салбарууд хүүхдүүдээ нэлээн сайн бэлджээ.
Жюү жицүгийн клубуудын тоо нэмэгдэж байна гэдэг маань дагаад тамирчдын тоо өсөж буй нь өрсөлдөөний чанар улам сайжирч, улам нэмэгдэж байгаа. Тийм учраас бидний гадаадад эх орноо төлөөлөн өрсөлдөх чадамж бас үүний хэрээр нэмэгдэж байна.
2026 он бол онцлох жил. Тамирчдыг хүлээж буй тэмцээнүүд:
- Азийн элсний наадам
- Азийн наадам (Бага олимп)
- Азийн танхимын наадам
Ийм 3 том наадам хүлээж байна. Мэдээж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна ирэх 9 сард Японд болох Азийн наадам маш том гол өрсөлдөөн.
Тэгвэл 7 сард одоо Казакстан улсын Алмата хотод Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгээд ДАШТ Итали, насанд хүрэгчдийнх АНЭУ-ын Абу Дабид болохоор ингээд төлөвлөгдчихсөн.
Харин дотооддоо “Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 8 дахь удаагаа зохион байгуулна. Мэдээж, Эрхүү хотноо зохион байгуулдаг олон улсын тэмцээн энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдана. Мөн БНХАУ-ын Эрээн хоттой хамтран уламжлалт тэмцээнээ энэ жил 3 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэмээд хэлэхэд Дорноговь аймагт Олон улсын бүсний зэрэглэлийн тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байна.
Ярилцсанд баярлалаа.


Шүүгчдийн ур чадвар, мэдлэг, арга барилыг Монголын Жюү Жицүгийн холбооноос анхаарч ажилладаг
Олон улсын шүүгч Б.Буяндэлгэр: Жюү жицүгийн шүүгчдиийн ур чадвар улам бүр өсөн нэмэгдэж байгаа
-2026 оны хамгийн анхны тэмцээн буюу бүсний ангилалтай УАШТ маань өнөөдөр эхэлж байна. 14 хүний бүрэлдэхүүнтэй шүүгч ажиллаж байна. Манай шүүгчдийн зөвлөлийн даргаар Т.Мөнх маань ажиллаж байгаа. Өнгөрсөн жил буюу 2025 онд Ворлд гамес наадмыг шүүн дэнсэлсэн бөгөөд О.Болд-Эрдэнэ багшийн дараах үеийн дэлхийн шүүгч болсон. Тэгээд холбооноос шүүгчдийг маш сайн дэмждэг. Бид нар одоо гадагшаа маш олон тэмцээнд шүүгчээр ажилладаг. Шүүгч нарын ур чадвар маш өндөр. Олон улсад зохиогдох том тэмцээнүүдэд жюү жицүгийн Монголын шүүгч нар очиж ажиллана. Мөн олон жижиг тэмцээнүүд бий. Тэдгээр тэмцээнд ч шүүгч нар маань яваад зэрэглэлээ ахиулах боломжтой.
Миний хувьд BBJ жюү жицүгийн академийг нээгээд 5 дахь жил рүүгээ орж байна. Тэгээд тэндээ багшлаад мөн өөрөө тэмцээнээ шүүгээд олон улсын шүүгч хийгээд явж байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






