
Испанийн Адамус хотын ойролцоо Малага-Мадрид чиглэлд зорчиж байсан хурдны галт тэрэг замаасаа гарч, зэргэлдээх замаар зорчиж байсан Мадрид-Уэльва чиглэлийн хурдны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас багадаа 21 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтжээ.
Замаасаа гарч ссолдсон галт тэргэнд 300 орчим хүн зорчиж байсан бол тус галт тэрэгтэй мөргөлдсөн галт тэрэг 100 орчим зорчигчтой явж байсан байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба осолдсон галт тэрэгнээс иргэдийг гаргаж авах ажиллагаа дуусах хүртэл буюу даваа гарагийг дуустал Мадрид хот Андалусия бүс нутаг хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.
Хамгийн сүүлд 2013 онд Испанийн баруун хойд зүгийн Галисияд хурдны галт тэрэг осолдож, ослын улмаас 80 хүн амь үрэгдэж, 140 хүн гэмтэж байжээ.






