
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүний Гринландыг хяналтдаа авах төлөвлөгөөг эсэргүүцсэн Данийн Вант улс болон Их Британи, Франц, ХБНГУ, Норвег, Швед, Нидерланд, Финлянд зэрэг европын 7 улсын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг ирэх сарын 1-нээс 10 хувиар, 6-р сарын 1-нээс дахин 15 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгджээ.
Данийн Вант Улсын эзэмшлийн хагас автономит засаглал бүхий Гринландыг хяналтдаа авах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хувьд өндөр ач холбогдолтойг Ерөнхийлөгч Д.Трамп удаа дараа онцолсон билээ. Данийн Вант Улс Гринландыг АНУ-ын хяналтад өгөхийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Ерөнхийлөгч Д.Трамп дээрх гаалийн импортын татварын нэмэгдэл нь АНУ Гринландыг бүрэн хяналтдаа авч, эзэмших гэрээ хийгдэх хүртэл хүчинтэй байх болно хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Түүний хэлснээр дээрх улс орнууд нь үл мэдэгдэх шалтгаанаар Гринланд руу цэргүүдээ илгээсэн ба энэ нь манай дэлхийн аюулгүй байдал, хүн төрөлхтний амьд үлдэх тухай маш ноцтой асуудал гэжээ.






