Хотын даргаа иргэд сонгодог болох өргөдөл санаачилжээ

Иргэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт байх “Жаргалант”-ын голыг ихээр үзэн сонирхох болсон билээ. Тэгвэл “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар”-аас дараах уриалгыг гаргажээ.
Сүүлийн үед иргэд нийгмийн цахим сүлжээнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших “Жаргалант” голын нэрийг “Жарганат”, “Жаргант” гэж буруу нэрлэх явдал ихээхэн тохиолдох боллоо.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг “Жаргалант гол” гэж батлагдсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе.
Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар







