Даваа гарагаас эхлэн Нийслэлийн ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ

2026 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хоёр тохиолдол шинээр батлагдаж нийт батлагдсан тохиолдол 13,919 боллоо. Одоогоор эмнэлэгт 23 хүн хэвтэн эмчлүүлж буй бол 24 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байна. Өвчлөгсдийг насны бүлгээр ангилбал 10-14 насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна.





